Хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй болгох аюултай
Интернэтийн хязгааргүй эрх чөлөөт орчинд хэн хаана юугаа үзээд, юугаа бичээд явах нь эрх чөлөөтэй ардчилсан зүйл ээ. Өнөөдөр миний Монголын олон олон сайхан блогуудын нэгээр нь зочилж нэлээдгүй урт нийтлэл уншлаа. Угтаа бол агуулга санаа нь их дажгүй юм. Харин уншиж дуусаад хэлээ урагш, хойш, дээш, доош нь хөдөлгөж дасгал хийн амраах хэрэг гарлаа. Хэндээ эрхлээд хэний хэлийг бузарлаад байгаа гарууд вэ? тэр хэн нэгэнд эрхлэн бичсэн үг хэллэгийг нь чанга дуугаар уншъя гэвэл хэлээ хөдөлгөх шаардлага бараг алга "Сээн бээн оо?" гэж ирээд л эхлэнэ дээ. Магад өөрсдөө алба уу чи, хэн чамайг орж ирж унш гээв? гэж ирээд л хэрүүл уруул хийх байх л даа. Тиймээ энэ үнэн, "Сонсохыг хориглоно" цомогтой адилаар тэр хэлгий блогуудыг унших алба байхгүй л дээ. Аа гэхдээ надаас бусад нь ороод л уншина, үлгэр дуурайлал авна. Миний Бидний аялгуу сайхан Монгол хэлийг ингэж алах хэрэг байна уу даа. Ямартай ч хэн нэгэнд нь сэрэмжлүүлэг өгөх үүднээс өөрийн мэдэх орвоос хэл ярианы болон бичгийн чадварт тань хор уршиг үзүүлэх магадлалтай блогуудыг жагсаан бичлээ.
http://iamyours.blog.gogo.mn/
http://hiko.blog.gogo.mn/
http://galaxy.blog.gogo.mn/
http://negzuunnaya.blog.gogo.mn/
http://whatever.blog.gogo.mn/
http://aurora.blog.gogo.mn/
http://gump.blog.banjig.net/
........
гэх мэт дараа нэмнээ
(Би өөрөө алдаатай бичдэг л дээ гэхдээ эх хэлээ завхаруулахгүй зөв бичихийг хичээдэг.)
Tuesday, January 12, 2010
|
Бүлэглэл:
Дэмийрэл
|
19 Сэтгэгдэл:
gump tai bol yariad ch yahaw
Хэ хэ бодох л асуудал
монгол хэл биш крилл гэж гадаад бичиг алж байгаан бишүү эднүүс
за за. Миний блог тууж явна.
Тэгэхдээ юу гээч бид нар ингэж бичлээ гээд Монгол хэл сөнөж, мөхнө ч гэж юу байхав. Дүрэм зүй, утга зүйн алдаатай бичдэг сонин сэтгүүл, тв-ээ л ингэж өөнтөглө. Бидний блогоос илүү тэд л илүү сөрөг нөлөөтэй байх шүү тэгж ярьвал. Тэгээд ч угаасаа хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн миний орон зай.
Монгол хэлний дүрмээр бичье гэвэл хэн чиг л бичнэ зүгээр.
Миний гого-н блог явжийна. Тэглээ гээд монгол хэл сөнөх нь ч хаашааийн....... Би өөрийнхөөрө л бичнэ дэг.......
Хөөх энэ америкчууд чинь харуудынхаа хар яриа оруулсан кино аймар их хийдийшд Англи хэл сөнөхжаагаан байна
Чи тэгвэл өөрөө монгол бичгээр биччихээч..... Тэртээ тэрэнгүй хэл ус яриа хөөрөө он жил дамжин өөрчлөгдөж хувьсаж ирдийн чи байтгуй хүнүүс зогсоож дийлээгүй юм даг. Дур дураараа бичих шиг сайн юм байхгүй юмдаг.
Энэ яг үнэн Монгол хүн Монголоороо л байх хэрэгтэй. Эх болсон хэл соёлоо ингэж доромжлох нь гутамшиг
Энэ үнэхээр авууштай сайхан мэдээлэл, сонордуулга оруулсан байна. Зөрүүд та бас миний нэгэн адил боддогт талархал илэрхийлье. Миний Монгол хэлийг битгий ал л даа эрхэм Блогчдоо. Та нар хэнд хамаатай гэсэн үүднээс бичиж байгаа хэдий ч энэ үнэн голоосоо Монгол хэлийг сөнөөхөд ихээхэн хэмжээний хувь нэмэр оруулж байгаа шүү. Аан тийм бас зарим сагсуу нөхдүүд нэг өгүүлбэрт нилээд хэдэн англи үг оруулаад л ярьж гарна. Тэрийгээ хэрэгтэй газраа л хэрэглэх хэрэгтэй шүү дээ.
Та нар битгий биеэ өмөөрөөд бай. Энэ та нарын хувьд эмзэг сэдэв чинь шүү.
Хэхэ барьж идэх нь ээ. өөр Хэлгий блог хаяг өгвөл нэмээд оруулнаа
Аялгуут сайхан монгол хэлийг минь зарим нэгэн хэл ярианы бэрхшээлтэй блогчид нь үгүй хийхнээ ээ чааваас. "Сээн бээн оо?" гэж бичих нь одоо тэгээд сайхан уу айн? битгий ........ та нар за........
Монголоор бичцэн болоод чи уншаад ойлгоцийм бишүү гөгшөөн.
чи ингэж над шиг гоё бичиж чадкү бхороо худлаа атаархаал зүээр. хахахаха
Зүээр ээ хэлрээн.
Би Монгол хэл, өв соёлынхоо талд л зогсоно шүү. Та нар сэтгэгдэл бичээд дахиад л өөрсдийнхөө булайг дэлгээд байх юм. Хөөрхийс ...... блогчид. Би гайхад барахгүй байгаа нэг асуудал бол хүн алдаатай бичихээс ичдэг байтал эд нар улам таашаал аваад байх шиг хэ хэ ... ичмээр юм
Ох тэгээд Монгол хэл , өв соёлоо хадгалаад жинхэн уугаржин монгол хэлээрээ бичээд ярьчаач чаддийн бол. Орос цагаан толгойгоор бичиж байгагаа мэджинуу тэгчээд Өв соёлоо хадгалан ч гэх шиг. Хэн ч гэсэн мэдээж буруу бичих гэж Монгол хэлээ үгүй хийх гэж л санаатайгаар л тэгээгүй байх . Яахуу маазраал биз. Тэрэнд чинь нээх МАХНам царайлж та нар ингэ тэг гэж ичиг мичиг гэж хэлэх хэрэггүй байх шү. Би лав хульдаа буруу үг үсгийн алдаатай бичдэгдээ бол санаа зоводог ичдэг ч манай блогчид Хико тэгэж бич тэр нь буруу байна гээд хэлээд өгчийн. Би ч засчдйин. Харин албааар маазар бол тэр хүний өөрийн хэрэг байх гэж би лав боддын.
хохохо. Тийм лагийм бол нээрээ монгол бичгээр бич л дээ энэ чэн одоо. Хикотой санал нийлжийнэ.
Энэ Орос цагаан толгой байж болно. Гэхдээ энэ чинь манай улсын албаны хэл, бичиг гэдгийг мартах хэрэггүй малнуудаа. Энэ орчинд Монгол бичгээр бичнэ гэдэг бол боломжгүй зүйл. Дэндүү битгий ташааруул. Дээрээс нь нэмж хэлэхэд Hiko, Давка хоёр бол огтоос Орос үсэг ашигласан Монгол хэлээр бичих хэрэггүй юм байна. Одоохондоо ч бид нэг юм уншаад ойлгоод байна. Оройтвол хэн ч ойлгохоо болих бололтой. Та нарийн өөрийхөөрөө гэдэг чинь таалагдаж л байна л даа гэхдээ өөрийнхөө гээд буруугаараа зүтгэдэг чинь Мал болгож байна.
хмммм........... зассссссс.... энэ чэн өндөг тахиа 2н аль нь анхдагч вэ? гэдэг шиг асуудал ...... болий за.... чи юу ч гэсэн ойхгүй
Монгол хэлээ хамгаалах хүсэлтэй, сэтгүүлч хүн байж "нэлээдгүй урт нийтлэл" гэж бичээд сууж байх ч гэж дээ.
Post a Comment