Outsourcing миний нүдээр

Нилээдгүй хэдэн жилийн тэртээгээс монголчууд маань аутсоурсинг гэж нэгэн зүйлийг ярих боллоо. Төрийн өндөрлөгүүд ч мэр сэр үг цухуйлгаал ... ёр нь мэдээлэл технологийг гадарладаг хүн бүр л үүний ач холбогдолыг ойлгон дэмжээд байх шиг гэсэн ч нэг ч доривтой алхам нүдэнд үзэгдсэнгүй ээ ... зарим нэг хувь хүн албан байгууллага бор зүрхээрээ аутсоурсинг хийж байгаа сурагтай. Дөнгөж саяхан л нэг юм төрөөс аутсорсинг дэмжих сайтын сураг дуулдаж тэрхүү сайтыг бүтээх тендер зарлалаа. үгүй боломжийн шүү хэхэ. тендерийн талаар лавшируулаад судлаад үзсэн чинь дэмжлэг биш зүгээр бизнесс хийж байгаа харагдахын ...

Уг тендерт оролцохын тулд тухайн байгуулага нь MOSA буюу Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо гэдэг сүржин нэртэй байгуулга заавал гишүүнчлэлтэй байх хэрэгтэй гэх юм хувь хүн 100.000 албан байгуулга 300.000 төгрөг байх юм. Сайт бүтсэний дараа сайтад элсэж өөрсдийгөө сурталчилуулхад мөн ялгаагүй энэ холбоонд нэгдсэн байх шаардлагатай. Нөгөө аут сорсинг дэмжих сайт маань дэмжлэг үзүүлэх биш татвар авдаг сайт болох нээ. нээлт хийх өдрийг нь л одоо харж сууя да тендер яалсан Orgil Soft-ын хондоо амжилт хүсэе!

Зө үндсэн сэдэвээсээ жоохон хайзах гэж байна. Outsoucing гэдэг үгийг аваад үзье минийхаар шууд махчилж орчуулвал "Гадаад нөөц", энгийнээр гадны хямд ажилах хүч гээд ойлгочиход буруутах юм огт байхгүй. Өөр хэлбэл өндөр хөгжилтэй өртөг өндөртэй орнууд гадны өртөг багатай орноос хямд ажилах хүч авч ажилуулахыг хэлээд байгаа юм. энэ аутсорсинг гээд байгаа зах зээл дээр хүн амынхаа тоогоор дэлхийд толгой зохидог хятад, Энэтхэг, Малайз, Синга, Бангладиш гэх мэт ажилгүйдэлээ хүн амаа яая гэсэн азын хэдэн орон маань дээр доороо орон жигсаж байх юм. Бид ч гэсэн азуудынхаа жишигээр энэ эгнээндээ элсэж аутсорсинг гэх том зах зээлд хөл тавий гэдэг нь түмэн зөв гэхдээ энэ жигсаалтад орох тийм ч амар биш бололтой.

АНУ дахь утасны лавлагаа үзүүлдэг компани эх орондоо нэг ажилтанг цагын 15$ оор авч ажилуулдаг байсан бол энэ аутсорсинг гээч зүйлын буянаар Энэтхэгээс цагын 2$ оор ажиллах хүчийг хялбархаан олж зардалааа хэмнэж байх юм. Энэтхэгүүд ч үүнийгээ хийх сонирхол маш өндөр байдаг бололтой статистикаас энэтхэгт өдөр бүр аутсорсинг хийх хүсэлтээ гаргасан 700.000 анкет шинээр орж ирдэг гэх юм. Үнэхээр том зах зээл шүү бидний 3-аадхан сая монголчууд үүнээс жоохоныг хумсалхад л хангалтай санагдах юм. за ерөөсөө аутсорсинг хийе... Яг хийх дээрээ тулаад ирэх үед, Нүдээн сайн бүлтийлгээд харвал монголд маань энэ ажилыг хийх ер нь хүн алга. Хамгийн эхний саад хэлний бэрхшээл нөгөө олноороо бултаараа аутсорсинг хийгээд байгаа орнууд маань ихэнх нь албан ёсны хэлээ English болгочихож (Малайз, Энэтхэг, Сингапор, Бангладиш г.м) захын гэрийн ажилгүй авгай хүрч ирээд Утасааар Сайн байна уу! Энэ өдрийн мэнд! Бид танд юугаар туслах вэ? гээд англиар чөлөөтэй ярчих чадвартай байх юм. Ингээд л тэр гэрийн авгай 2$-ийн цагийн хөлсөө аваад Online оператор болчих юм аа. Цалинг нь бодож үзвэл сард дундажаар 300 долларын цалин муугүй шүү! Гэхдээ юмны үнэ өдрөөс өдөрт тэнгэрт хадаж нэгж барааны өртөг хөгшин европын жишигт дүйцэн очиж буй манай оронд Хэлны нилээдгүй өндөр түвшинтэй боловсрол гайгүй гэж хэлэгдэх боловсон хүчин маань сарын 300$ аваад ажиллахгүй нь мэдээж тэдэнд ажил бас ч олдоод байгаа харин манай ажилгүй дээд байгаа нийгмийн хэсэг маань Англи хэлээр чөлөөтэй ярих билүү.

Зө энэ утасны оператор гэх мэт энгийн ажлыг болий бид чинь оюуны маш өндөр чадвахтай монгол хүмүүс шүү дээ арай дээд зэрэглэлын ажилыг сонирхоод үзийлдаа энэ ангилалд нөгөө бидний шууд ойлгоод байгаа програмчлалын ажилууд орж ирэх юмаа. Шулуухан хэлхэд үүнийг ч хийх боловсон хүчин манайд байхгүй. Жил бүр манай орон зуу зуугаар прогамистыг үйлдвэрлэн төгсгөж байна. Программын тэнхимгүй сургууль ч гэж үгүй болж ХААИС аас хүртэл програмист төрөн гарч байна. Миний мэдэж байгаар Тамирийн Дээд маань л программын тэнхимгүй үлдэж байх шиг байна. Монголчууд хошуурдагаараа хошуурсаар програмистын диплом өвөрлөгчид олширсоор... гэтэл яг өнөөгийн байдалаар алдарт ТИС, КТМИС, МУИС нөгөө хувийн сургуулидаас ялгаагүй нийт программистаар төгсөж буй оюутаны 10% хүрэхтэй үгүйтэй нь мэргэжилээрээ ажиллах чадвартай нэгэн төгсөж байна(маргаангүй үнэн). Цөөхөн хувь ч гэсэн хэдэн программист гараад ирлээ. энэ хэдэн программистууд маань ажилд орно. Ажилд орсон өглөөнөөсөө эхлээд л Joomla гээч гайхам зүйлыг инсталлдаж гарна даа. программист биш инсталлчид. Үүнийг нь саяхан төрөөс дэмжлэг үзүүлж Сайханаа ах маань Joomla Mongolia гээд хөтөлбөр хүртэл хэрэгжүүлээд амжлаа./Манай орон шиг төрийн бүх албаны сайтууд нь joomla хэмээх үнэгүй open CMS тэй орон байдаггүй гэж би итгэнэм/ ингээд CMS install хийсээр гарсан хэдэн программистууд маань хөгждөггүй ээ... инсталлчид маань аутсорсинг хийх юу л бол...

Бас ч үүний эсрэг талд юмаа хийж чаддаг хэсэг бүлэг программист болон инженерүүд байна аа гэм нь тоотой хэдхээн юм хэхэ. Mонголынхоо мэдээлэл технологийн хөгжилийг урагш чирч буй энэ цөөхөн хэдэн программист болон инженерүүдээ талархаж мөн амжилт хүсэе!

Эцэст нь хэлхэд монголчууд заавал аутсорсинг хэмээх бусадын хар ажлыг хийх шаардлага байна уу үгүй юу? Бид тэдний хар ажлыг хийх бус харин бид тэдэнтэй өрсөлдөх хэрэгтэй гэж би бодном.

6 Сэтгэгдэл:

Anonymous said...

Сайн байна уу?

Anonymous said...

argagui l Дэмийрэл bichsen baina daa. chi bid hoyor hen be, outsourcing hen be. outsourcing-iin talaar yu meddeg, yu uzsen bolood ingej demiirdeg bainaa. outsourcing gedeg yumnii ehnii "o" usegnii untsugiig ni ch haraagui uzeegui songoogui baij demiireed baigaarai.

Adfasa said...

Ахаа та ямар онгироо юм бэ? Та тэгүүл надад яг ийм зүйл байдагийн гээд хэлээд өгөөч. Нүдээ бүлтийлгээд сайн гэх чинь харахлаар ингэж л харагдаад байгаа юм да. Би хэн гэдэгээ сайн мэднэ.

Anonymous said...

Adfasa chinii blog yumuu? Uneheer sain boljee. Sanal ch niilj baina. Ter ahiinhaa ugiig bitgii too. Demii humuus demii gazar demiirch yavj baigaagaa medehgui hunii demiirsen tuhai yariad baihiin. "Jingiin tsuvaa yavj l baidag, Jinger nohoi hutsjil baidag" Goodluck

Adfasa said...

Баярлалаа Бобо урам хайрласанд нь найз нь дахиад нилээдгүй нийтлэл бичнээ уншаад үзэл бодолоо хуваалцаж байгаарай.

movie said...

Зүгээрдээ андаа ер нь их зөв юм бичсэн байна. Ойн мод урт богино, олон хүн сайн муу гэдэг. Хүн бүр амьдралыг үзэх өөр өөрийн үзэлтэй. Заримд нь чинийх санал нэг заримд нь бүр шал эсрэг байх жишээтэй. Чи гал бол унтраах хүн олон таарна гэсэн ч бүү унтар бүр дүрэлз андаа.

Дагах